Шууд Chart

Зураач А.Чадраабал олон улсын шагнал хүртжээ

2022-12-07 16:01:06

Зураач А.Чадраабал “Итали дахь дэлхийн урлаг” академи соёлын нийгэмлэгээс олон улсын соёл урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдэд олгодог “Менелао”-ийн нэрэмжит олон улсын урлагийн шагнал хүртжээ. Монгол Улсаас анх удаа түүний “Infinity Source-Spiritual development-Evolution” цуврал уран бүтээлийг үнэлж, энэхүү нэр хүнд бүхий шагналыг олгосон байна. Түүний уран бүтээлийг дэлхийн урлагийн ертөнцөд танилцуулах аж.

Итали Улсын Лече хотноо тус академи соёлын нийгэмлэгээс зохион байгуулдаг урлаг, шинжлэх ухаан, соёлын салбарын зураач, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг алдаршуулах ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ.

Энэ хүндэтгэлийн арга хэмжээнд Спартакийн Хаан “Менелао”-ийн нэрэмжит олон улсын урлагийн шагналыг Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, Азийн уран бүтээлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь зөвлөлийн дарга, олон улсын урлагийн шагналт, зураач А.Чадраабалд гардуулсан байна.

Энэ шагналыг өмнө нь Холливудын од Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нар хүртэж байжээ.

Уран бүтээлч А.Чадраабалын “Infinite source" нэртэй уран зургийн цуврал өнгөрсөн арваннэгдүгээр сард Ром хотод зохион байгуулсан үзэсгэлэнд шалгарчээ. Уг олон улсын үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчдээс 15 орны зураачийн бүтээл шалгарч, олны хүртээл болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зураач А.Чадраабал олон улсын шагнал хүртжээ  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-07 16:55
Ёстой супер мэдэээ

Бидэнтэй нэгдээрэй