Шууд Chart

МХБ-ийн гүйцэтгэх захирал Д.Ангар: Харилцан ойлголцож хамтдаа хөгжүүлье

2014-07-10 15:59:15

Тэрээр ажлаа авснаас хойш хэдхэн хоног өнгөрч байгаа ч МХБ-ийн үйл ажиллагааг жигдрүүлж, хөгжүүлэхийн тулд эрч хүчтэй ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын сан, Лондонгийн хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ гэх зэрэг талуудтай уулзсан бөгөөд өнөөдөр БДК-ийн дилерүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр МХБ-ийн гүйцэтгэх захирал Д.Ангар, “Манай хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчин сайтар бүрдсэн байна. MIT системийн асуудлыг бид ирэх хоёр сарын турш шийдэхээр ажиллаж байна. Кастодианы журам батлагдлаа. Нэг үеэ бодвол дэд бүтэц нь бүрдсэн байна. Одоо хамтраад зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Би Лондонд ирэх Ням гаригт очиж Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай уулзалт хийнэ. Тэдний Монголд оруулсан хөрөнгө оруулалт, компаниудын хувьцааг биржээр арилжаалах тухай санал солилцоно. Мөн форвард, фьючерсийн зах зээлийг оруулах маш чухал байна. Гадныхан мөнгөө Монголд хийгээд жилийн 10 хувийн хүү авлаа гэж бодоход жилийн дараа төгрөг 10 хувиар суларчихвал ашиггүй болно. Иймээс энэ төрлийн арилжааг нэвтрүүлэх нь маш чухал байна. Мөн нэг компани MDR(Mongolian Depository Receipt) гаргахаар ажиллаж байгаа. Америкийн биржид байгаа хувьцааг МХБ-ид арилжаална гэсэн үг. Энэ ажлыг бид дэмжиж байгаа” гэлээ.

МХБ  нь шинэ системийн дагуу БДК-иуд барьцаа хөрөнгө гэж арилжааны дүнгийн 30%-ийг байршуулах хэрэгтэй болсон. Харилцагч 100 саяын арилжаа хийхээр мөнгөө дансандаа байршуулдаг бол журмын дагуу БДК-ийг өөрөөсөө 30 саяыг байршуулах шаардлагатай байдаг. Ингэснээр БДК-иудын том захиалга авч чадахгүйд хүрч, энэ нь арилжааны дүнг бууруулсан гэж БДК-ийн шинжээчид үзэж байгаа аж.

Тэгвэл гүйцэтгэх захирал Д.Ангар хэлэхдээ, “энэ асуудлыг МХБ-ийн гүйцэтгэх захирал холбогдох газруудад тавьж, шийдүүлэхээр ажиллана” гэлээ. Мөн тэрээр “Сангийн яаманд МХБ-ийг шилжүүлснээр илүү мэргэжлийн байгууллага нь удирдах болсноор давуу талтай үүсч байгаа” гэв.

Мэдээллийн эх сурвалж:


МХБ-ийн гүйцэтгэх захирал Д.Ангар: Харилцан ойлголцож хамтдаа хөгжүүлье   
Үзсэн: 1602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй