Шууд Chart

“The Women” уран сайхны киноны жүжигчид шагналаа гардлаа

2023-01-27 10:16:43

Их Британийн кино наадмаас шагнал хүртсэн “The Women” уран сайхны киноны жүжигчид шагналаа гардлаа. Шагналыг Гадаад харилцааны яамны төлөөлөл гардуулан өгөв.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотноо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд “Их Британийн Кино наадам” /British Film Festival 2022/-ын шагнал гардуулах ёслол болж, найруулагч Б.Отгонзоригийн “The Women” уран сайхны кино “Best Lead Female Actor” буюу “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг жүжигчин Ч.Ундрал, “Best Supporting Actor” буюу “Шилдэг туслах дүр” шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Борхүү нар хүртсэн билээ.

Шагналыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл гардан аваад байв. 

"Choi Hainzan фильм" продакшны бүтээл 2020 онд нээлтээ хийсэн дээрх кинонд Монгол, Солонгос, Буриад Улсын уран бүтээлчид хамтарчээ.

Тус кинонд Монгол бүсгүйн тэсвэр тэвчээр, ёс заншил, хүнлэг сэтгэл, нүүдэлчин ахуйг тодоор харуулсан байдаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“The Women” уран сайхны киноны жүжигчид шагналаа гардлаа  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй