Шууд Chart

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Сонгинохайрхан дүүрэгт ажиллана

2023-01-27 10:34:48

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа 2023 онд Нийслэл хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалт хот нийтийн аж ахуйн ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нарын хамт өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллана.
 
Тэрбээр Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс тасаг, 43 хорооны Засаг дарга, Засаг даргын дэргэдэх байгууллагын удирдлагууд албан тушаалтнуудын уулзалтаар СХД-т ажиллах ажлаа эхлүүлж байгаа бөгөөд Нийслэлийн өвөлжилтийн байдал, энэ онд хот нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын танилцуулгыг Захирагчийн ажлын албанаас хийж байна.
 
Дараа нь 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа хог ангилан ялгах төслийн үйл ажиллагаатай танилцаж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт ажиллах юм байна. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Сонгинохайрхан дүүрэгт ажиллана  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй