Шууд Chart

Хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэх үйлдвэр ашиглалтад оруулна

2023-01-28 09:26:54

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн хүрээнд иргэд ангилсан хог хаягдлыг илүү нарийвчлан ялгах, боловсруулах үйлдвэрт ашиглахад бэлдэн пресслэх үйлдвэрийг ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулна. Иргэд эх үүсвэр дээр ихэвчлэн 5-6 хогийг ангилан ялгадаг аж. Тэгвэл энэ ангиллыг илүү нарийвчилж, хогийг эцсийн бүтээгдэхүүн болох үйл явцад бэлдэх аж. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг ийнхүү төрөлжүүлэн ангилснаар боловсруулах үйлдвэрийн зардал багасан, бүтээмж нэмэгддэг.

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр “Улаанбаатарт дахивар хүлээн авдаг 250 гаруй цэг бий. Үйлдвэр ашиглалтад орсноор энэ цэгүүдэд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж, гар ажиллагаа багасна. Дээр нь 10 гаруй ажлын байр бий болно. Бид хогийн цэг дээр дахивар авдаг хүмүүсээс сонгон ажиллуулахаар төлөвлөж байна. Үйлдвэртээ хувцас солих, усанд орох өрөө, гал тогоо гаргасан тул ажилчид маань цэвэр, тухтай орчинд ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.

 Нөгөө талаар, ангилж ялгасан хогийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах ч чухал.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Ансэхэ” ХХК-ийн захирал Ш.Бүжинлхам:

-Би Монголын хог хаягдлын холбооны гишүүн, гэр бүлийнхээ хамтаар үйлдвэрээ байгуулж, ашиглалтад оруулаад 5-6 сар болж байна. Манайх HDPE төрлийн хуванцраар цахилгааны хамгаалалтын хуванцар хоолой үйлдвэрлэдэг. 24 цагийн турш ээлжээр ажилладаг. Улаанбаатар хотоос төдийгүй 18 аймгаас түүхий эд болох дахивар авч байгаа. Хог хаягдлыг боловсруулаад барилга, бүтээн байгуулалтын салбарт хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа баяртай байна. Мөн нийслэлийн зүгээс энэ газрыг олгож, үйлдвэрлэлд маань тусламж үзүүлсэнд маш их талархдаг. Бэрхшээлийн хувьд гэвэл цахилгааны төлбөр өндөр гардаг, тиймээс энэ тал дээр ямар нэгэн байдлаар хөнгөлөлт үзүүлбэл маш том дэмжлэг болно” хэмээв.


Хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэх үйлдвэр ашиглалтад оруулна  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй