Шууд Chart

ЗТХЯ: 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болголоо

2023-01-28 10:11:10

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ЗТХЯ-ны харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд 2023 онд салбарт хийх бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын зам, тээврийн салбарт 2023 онд томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн, ахиц дэвшил гарсан, ажлын ачаалал, үүрэг хариуцлага нэмэгдсэн жил байх болно. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж түгжрэлгүй түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлж буйг онцлоод авлига, хүнд суртлаас ангид, ил тод, нээлттэй, цахим салбар болохоор төлөвлөж байна. Удирдлагуудаасаа хариуцлага нэхдэг, ажилчдынхааа эрх ашгийг хамгаалдаг, ард иргэддээ нээлттэй, ил тод, шуурхай үйлчилдэг болгох зорилт тавьж байгааг хэллээ.

Түүнээс гадна зам, тээврийн салбар бол эдийн засгийн хөгжлийн “судас” нь юм. Иймд тээврийн салбар түргэн, саадгүй, бүтээмж өндөртэй, хариуцлагатай байх ёстой. Төмөр зам, автотээвэр, автозам бүхий л салбарт аюулгүй ажиллагааг бүх шатанд мөрдүүлж, хариуцлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлнэ” хэмээн тодотгон хэлсэн юм.

Эх сурвалж: ЗТХЯ


ЗТХЯ: 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болголоо  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй