Шууд Chart

“Тал нутгийн мөсөн шоу”-нд Монгол, Японы уран гулгагчид дүүлэн нислээ

2023-01-30 14:22:49

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг зохион байгууллаа.

Монголын анхны Мөсөн өргөөнд зохион байгуулагдсан тус шоунд Монгол, Японы уран гулгагчид “дүүлэн нислээ”.

“Тал нутгийн мөсөн шоу”-ны цэн тогорууны дүрийг Монголын анхны уран гулгагч Г.Марал-Эрдэнэ бүтээв. Алсын оронд өсөж, уран гулгалтад залуу насаа зориулж яваа Монгол охин эх нутагтаа эрх дураараа тэшлээ.

Түүний дараа Японы мэргэжлийн уран гулгагч, дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, гран при тэмцээний олон удаагийн аварга Рика Хонго гарч ирэв. Мөн Цүнэхито Каракава, Чисато Үрамацү, Хирако Хонда нар тус шоуг чимлээ.

Мөсөн өргөөг чимсэн бас нэгэн сонирхолтой үзүүлбэр нь Японы хоёр эрэгтэй уран гулгагчийн хамтарсан үзүүлбэр байсан юм.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тал нутгийн мөсөн шоу”-нд Монгол, Японы уран гулгагчид дүүлэн нислээ   
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй