Шууд Chart

Хориглосон бүсээс 9335 мал гаргалаа

2023-02-02 14:08:55

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах чиглэлд 10 байгууллагын 840 албан хаагч 143 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 9335 мал гаргаад байна.

Мөн 48 мэдэгдэх хуудас, 248 албан мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд 10 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.

Цаашид хориглосон бүсэд мал орж ирэхээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой мэдээлэл, анхааруулгыг иргэд, олон нийтэд хүргэх, малын эзэнд хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэврийн асуудлыг тодорхой болгох шаардлагатайг зөвлөгөөний үеэр онцолж байв.


Хориглосон бүсээс 9335 мал гаргалаа  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй