Шууд Chart

"Түйн голын жавар-2023” өвлийн наадам энэ амралтын өдрүүдэд болно

2023-02-07 09:25:26

"Түйн голын жавар-2023” өвлийн наадам энэ сарын 11, 12-нд Баянхонгор аймаг, Түйн голын толин цэнхэр мөсөн дээр зохион байгуулагдах гэж байна.

Долоо дахь жилдээ болох гэж тус үйл ажиллагаагаар Халх Монголын өв соёлыг сурталчилдаг онцлогтой бөгөөд соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний уялдаа холбоог сайжруулан, эрүүл агаарт зөв боловсон амрах дадал зуршлыг төлөвшүүлэх зорилт тавьдаг байна.

Мөсний баярын үеэр Монгол үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах, мөсөн шагай, хээрийн амт (байгууллагууд уламжлалт ахуй соёлоо илэрхийлэн хэрхэн тохижсон байдал), тэшүүрийн уралдаан, мөсөн сур, шагайн наадгай зэрэг тэмцээнүүд болох аж.

Оролцох багууд үндэсний онцлогийг харуулсан Монгол хувцастай оролцож, өөрсдийн хотхоноо мөсөн урлалын бүтээлээр тохижуулах аж.

Энэ жилийн Мөсний баярыг Баянхонгор аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, БОАЖГ, Баянхонгор сумын ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулна.

Мөсөөр урласан бүтээлийг оролцогч байгууллагууд орон нутгийн онцлог, өв уламжлал, түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц байдлыг илэрхийлсэн шинэлэг мөсөн урлал хийж тусгайлан бэлтгэсэн талбайд байрлуулна.

Наадмын үеэр орон нутгийн онцлогийг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, морь, тэмээ унах, мөсөн чарга унах, “lce drift" уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Түйн голын жавар-2023” өвлийн наадам энэ амралтын өдрүүдэд болно  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй