Шууд Chart

Бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал "Бүжгийн олимп"-оос мөнгөн медаль хүртлээ

2023-02-28 10:25:22

“Amka dance” сургалтын төвийн багш, бүжиг дэглээч, бүжигчин, Э.Амаржаргал хоёр шавийн хамт Герман улсын Берлин хотод зохион байгуулагддаг “Tanzolymp”-ын ардын бүжгийн төрөлд шигшээ шатанд өрсөлдөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал,  энэ сарын 16-20-нд Герман улсын Берлин хотод зохион байгуулагдсан “Tanzolymp” буюу "бүжгийн олимп"-ын шигшээд шатанд “Amka dance” сургалтын төвийн багш, соёлын тэргүүний ажилтан Э.Амаржаргал биечлэн, түүний шавь С.Номин, П.Номин нар цахимаар өрсөлдсөн байна.

Ийн

Завхан аймгийн “Amka dance” сургалтын төвийн багш, сурагчдын сүүлд гаргасан амжилтаас дурдахад, “Friends in Moscow” олон улсын хөгжим, бүжгийн зургаадугаар наадам өнгөрсөн оны аравдугаар сарын 14-16-нд ОХУ-ын Москва хотод болж, ОХУ-ын уран бүтээлчдээс гадна Монгол, Болгар улсаас оролцогч оролцсон. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн ардын бүжгийн төрөлд 25-аас дээш насны ангилалд өрсөлдсөн соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч, бүжигчин, “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал тэргүүн байр эзэлсэн.

Мөн Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдаан /IUCDC/ өнгөрсөн арваннэгдүгээр сард дүнгээ гаргахад олон ардын бүжгийн төрөлд Завхан аймгийн “Amka dance” сургалтын төвийн залуу бүжигчин Б.Алтжин болон С.Номин нар алтан медаль, шилдэг үзүүлбэрийн нэгдүгээр байр, “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал "Бугуйт биелгээ" бүжгээр алтан медаль, шилдэг үзүүлбэрийн дэд байр, мөн бүжигчин Р.Наранцэнгэл "Үлэмж гоо" бүжгээр алтан медаль, шилдэг үзүүлбэрийн гуравдугаар байрт шалгарсан билээ.

Түүнчлэн Канад улсад 2022 оны арванхоёрдугаар сарын 30-31-нд цахимаар зохион байгуулсан Олон улсын бүжгийн наадамд “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал нэгдүгээр байр, Бразил улсад өнгөрсөн сард цахимаар зохион байгуулсан олон улсын бүжгийн наадмын ардын гоцлол бүжгийн бага насны төрөлд Р.Наранцэнгэл нэгдүгээр байр, ардын бүжгийн бага насны хамтлаг бүжгийн төрөлд “Донж-2” хамтлаг тэргүүн байрт оржээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал "Бүжгийн олимп"-оос мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Asuult? [127.0.0.xxx] 2023-03-05 23:45
https://tanzolymp.com/winners Мэдээллээ нягталсан уу? Энэ сайтын 2023 оны ялагч дунд эдгээр нэрс алга
Zochin [127.0.0.xxx] 2023-02-28 22:39
Bainga l altan mungun medali avlaa geh tsahimd medeelel oruulah ym. Neg talaasaa mundag ch ym shig. Nuguu mergejliin talaasaa ineedtei ch ym shig. Yg bieteer mergejliin bujigchidtei ursulduj bujiglej uzsen uu ene hun. Er n bujigchin mergejliin hun mon uu? Neg l nissen hun, sonin garuud bh l ym ene orchlond. Hen n mergejliinh hen n uran saihan ch ym buu med!!!

Бидэнтэй нэгдээрэй