Шууд Chart

Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" драмын жүжиг маргааш нээлтээ хийнэ

2023-02-28 15:57:04

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн зохиол "Шөнө амталсан нулимс" жүжиг 2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулж, зүрх сэтгэлд нь хоногшин үлдсэн билээ. Энэхүү уран бүтээлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиол буюу "Шөнө буусан аадар" нэрээр нь, шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

УДЭТ-ын найруулагч, “Сычуаний сайн хүн” жүжгийн ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан Түүнчлэн жүжгийн гол болон туслах дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Л.Сөрөлт, Ч.Баярмаа, Ц.Алдармаа болон жүжигчин Б.Хэрлэн, Б.Сосорбурам, Х.Намуун, Б.Гэрэлтуяа нар тоглох аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" драмын жүжиг маргааш нээлтээ хийнэ  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй