Шууд Chart

Орон нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн оролцооны чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэлээ

2023-03-17 16:40:59

НЗДТГ, Нидерланд Улсын Гааг хот дахь Нутгийн удирдлагын академи хамтран орон нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн оролцоо сэдвээр сургалт зохион байгуулж, 15 сургагч багшийг бэлтгэлээ.

Ингэснээр сургалтаар орсон, хамтран боловсруулсан хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах, тэр дундаа нийслэлийн албан хаагчдад эдийн засгийн стратегийн хөгжлийг дэмжих замаар хотыг төлөвлөх, төрийн бодлогыг тодорхойлоход иргэдийн оролцоог хангах талаар мэдлэг түгээх юм.

Сургалтын хөтөлбөрт мэдээллийн технологид түшиглэн Улаанбаатар хотод дэд бүтэц, ухаалаг шийдлийг нутагшуулах, нийгмийн хариуцлага, ил тод байдал, оролцооны зарчмаар төсөв боловсруулах зэрэг асуудлыг макро болон микро түвшнээс авч үзэх агуулга багтжээ.

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд “Сүүлийн жилүүдэд хот, орон нутгийн эдийн засгийн талаар түлхүү ярих болсон. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч хот бие даасан эдийн засагтай байж, эдийн засгаа дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой гэж заасан. Иймд уг мөрийн хөтөлбөрийн дагуу нийслэлийн албан хаагчид бүх шатанд хотын эдийн засгийн талаар ойлголттой байж, иргэдийн бизнес эрхлэх орчныг дэмжих, ажлын байрыг хадгалах талаар мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм” хэмээв.

Нутгийн удирдлагын академиийн сургагч багш, хөтөлбөрийн менежер Ширин Титус “Иргэдийн оролцоо, орон нутгийн эдийн засаг сэдэвт онол, практикийг олон улс болон Монгол Улсын онцлогт уялдуулан сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулснаар Монгол дахь нөхцөл байдлыг олон улсын туршлагатай жишин энэхүү мэдлэгийг олон нийтэд түгээх ач холбогдолтой” гэсэн юм.

Орон нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн оролцоо сэдэвт сургалт аравдугаар сараас эхэлсэн бөгөөд үүнд хамрагдсан багш нар ийнхүү мэдлэгээ бататгаж, өнөөдөр батламжаа гардан авлаа.


Орон нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн оролцооны чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэлээ  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй