Шууд Chart

Шоуны ертөнцөд хувьсал авчрах “Шинэ Масс” ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ

2013-07-25 12:56:08

Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр  ”Сэнгүр” шар айрагны асрыг хамтлагийнхантайгаа цуг  ажиллуулж байсан билээ. Шоуны ертөнцөд бизнесийн тал дээр арвин туршлагатай Жижгээ тун удахгүй шинэчлэгдсэн “Масс клуб” нээхээр шаргуу ажиллаж байна. Масс клуб нь дэлхийд ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдсэн цоо шинэ хөгжим, техник болох Pioneer Limited Edition-аар тоноглогдсоноороо онцлогтой юм. Тус төхөөрөмж нь Хонг-Конг, Сингапур, Малайз зэрэг орны шилдэг bar, club-нд ашигладаг тул “Шинэ Масс” шөнийн цэнгээний газар  ”А “зэрэглэлтэй клубын түвшингтэй эн зэрэгцэнэ. Масс клубийн ерөнхий захирал Мотивын Жижгээ энэ арга хэмжээ,  клубийнхээ шинэчлэл зэрэгт бүх хүчээ дайчлан нэг тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хйисэн ажээ. Мөн  клубын нээлтэнд Хар сарнай, Татар, Мотив зэрэг хамтлаг дуучид ирэхийн зэрэгцээ Украйны алдарт хамтлаг “Казаки” урилгаар ирж ая дуугаа өргөх юм. Ингээд тун удахгүй шоуны ертөнцөд хувьсал хийх шинэ “Масс” наймдугаар сарын 2-өдөр нээлтээ хийнэ.


Шоуны ертөнцөд хувьсал авчрах “Шинэ Масс” ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй