
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа.
Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Түгжрэлийг бууруулах төсвөөр 2023 онд есөн ажил, 110 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Улс, нийслэлийн хөрөнгөөр 19 ажил, 619 нэгж талбар чөлөөлөхөөр байгаа. Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг гарсан. Өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шийдвэрийг гарган ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгогдсон 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцалсан эсэх талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлд зөвшөөрөлгүй барьсан 55 барилгыг Зөвлөлийн хурлаар танилцуулсан. Хурлаас 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар үүрэг өгсөн. Ажлын хэсэг хуралдаж, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар шийдвэр гаргана” хэмээлээ.
Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг ажиллаж байна | ||
Үзсэн: 452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.