
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийсэн ажлын явцын талаар Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.
Тэрбээр “Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2023 онд 10 байршлын 26 хэсэгчилсэн талбайд 26 төсөл хэрэгжүүлэгч компани 5076 айлын орон сууц ашиглалтад оруулна. Энэ нь 46 блок барилга бөгөөд нийт 159 нэгж талбарыг чөлөөлнө. Өнгөрсөн жил дахин төлөвлөлтийн хүрээнд 5900 айлын орон сууц ашиглалтад орсон нь хамгийн өндөр үзүүлэлт. Өмнө нь 1000-1500 айлын орон сууц ашиглалтад орж байсан. Ногоон орон сууцны төслийн хүрээнд 5.6 га газар чөлөөлсөн. Үүнээс 1.2 га газарт ногоон орон сууцны зураг төслийн ажил хийсэн” гэлээ.
Хотын дарга дэд төвүүдийг түшиглэн нийгмийн бүтээн байгуулалт хийх, мөн орон сууцжуулах бодлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5076 айлын орон сууц ашиглалтад орно | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.