Шууд Chart

4522 гарааш буулгаж 81396 ам метр талбайг чөлөөллөө

2023-03-28 11:19:23

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 187 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4522 гараашийг буулгаж, 81396 ам метр талбайг чөлөөлжээ.

Мөн 354  байршилд 17756.1 метр хашаа, хайсыг буулгав. Чөлөөлсөн талбайд явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Өнгөрсөн 2022 онд төлөвлөсөн ажлуудыг дүгнэхэд 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорилтот ажлын хүрээнд түгжрэлд нөлөөлөх суурь ажлуудыг хийж дуусгасан. Мөн хатуу бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг хийж байгаа бөгөөд гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх томоохон төслүүдийн бэлтгэл ажлуудыг хийлээ. Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилттэй Тогтвортой зам тээврийн төслийг УИХ-аар батлуулж, трассын чиглэлүүдийг тодорхойлж дууссан. Харин 2023 онд энэ трассуудад зураг төсөл боловсруулах ажлыг хийнэ. Ингэснээр 2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой болох юм. Дараагийн томоохон төсөл бол Азийн хөгжлийн банктай олон жилийн турш ярилцсан BRT төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх LRT болон шинэ тойрог замын төслүүдийг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд зураг төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүн дээр үндэслэн 2023-2024 онд бусад ажлуудаа үргэлжлүүлнэ. Ингэснээр авто машины дундаж хурд болох 9-13 км цагийн хурдыг 15-18 км цаг хүртэл нэмэх боломжтой” хэмээлээ.


4522 гарааш буулгаж 81396 ам метр талбайг чөлөөллөө  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй