Шууд Chart

Сангийн сайд Б.Жавхлан АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо-той уулзлаа

2023-05-02 16:42:52

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал хатагтай Тереза Хо-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт орох төслүүд, тэдгээрийн явц болон 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо.

Мөн Зүүн Азийн газрын захирал Тереза Хо Азийн хөгжлийн банк Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө гэж Сангийн яамнаас мэдээллээ. 


Сангийн сайд Б.Жавхлан АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо-той уулзлаа  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй