Шууд Chart

“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам болно

2023-05-17 11:55:41

МУИС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно.

30 дахь жилдээ болох тус наадамд өмнө нь зөвхөн их дээд сургууль, коллежийн оюутнууд оролцдог байсан бол энэ жил ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар болжээ.

Тус наадмын хамгийн анхны тэргүүн найрагчаар Д.Галсансүх тодорч байсан бол удаах жилүүдэд яруу найрагч Д.Энхболдбаатар, Ш.Хатанбүүвэйбаатар, “Тагтаа паблишинг”-ийн Б.Баясгалан, Д.Нямдорж нарын зэрэг эрхэм хүртэж байв.

Энэ жилийн наадамд одоогоор 120 орчим найрагч бүтээлээ хүргээд байгаа аж.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй