Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2023-05-23 15:04:32

Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Хүдэр, зүүн хажуугийн Хурх, Эг, Балж, Хэрлэн голын эх болон Их Хянганы нуруунаас усжих Халх, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж,  олон жилийн дундаж түвшинг 5-35 см давсан байна.

Маргааш буюу тавдугаар сарын 24-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 35 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд 15 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна. 

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-гийн Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-05-23


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-24 09:57
Gol deeguur saihan gvvr baiguulchij baigarai. Goliin nas urtsaj lus bayrlana.

Бидэнтэй нэгдээрэй