Шууд Chart

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын орлогч дарга А.В.Гордеевтэй уулзав

2023-05-23 15:40:55

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан зарим асуудал, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал,  арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр А.В.Гордеев Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний тулд парламент хоорондын хамтарсан комисс байгуулан ажиллуулах, Орос, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ нотоллоо.

Талууд харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцож, цаашид хоёр улсын харилцааг баяжуулан хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар тохиролцов.


Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын орлогч дарга А.В.Гордеевтэй уулзав  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй