Шууд Chart

Монгол Улсад Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев айлчилна

2023-05-26 12:11:21

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев 2023 оны тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын 2013 оноос хойш 10 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал бөгөөд  Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргахад чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхахаар төлөвлөж байна.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол, Киргизийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Гадаад харилцааны яамд хоорондын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.


Монгол Улсад Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев айлчилна  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй