Шууд Chart

Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Саудтай уулзав

2023-05-27 09:46:30

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Саудтай тавдугаар сарын 26-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэх асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, энэ хүрээнд энэ ондоо харилцан дээд, өндөр түвшинд айлчлал солилцох, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаар санал нэгдэв.

Сайд Б. Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уяалдуулан хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлээд ялангуяа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дотроо байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ онцлов.


Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Саудтай уулзав  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй