Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

2023-05-27 15:04:25

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.

2023 оны 05-р сарын 27-ны 20 цагаас 05-р сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2023 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар хур тунадас орно. Салхи 29-30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан   
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй