Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2023-06-01 14:40:43

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хэрлэн голын эхээр, Орхон гол Орхон сум орчмоор, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Дэлгэрмөрөн, Эг  Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-90 см нэмэгдэж Үүр, Дэлгэрмөрөн, Сэлбэ гол үерийн  түвшинг 5-80 см давсан байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Хэрлэн голын дунд хэсгээр усны түвшин 15-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар үер буух нөхцөл бүрдэж болзошгүй.

Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-01


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-02 07:10
Gol uud niilj murun uuseg.

Бидэнтэй нэгдээрэй