Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

2023-06-05 06:54:53

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

2023 оны зургаадугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 16-18 хэм дулаан байна.


2023 оны 06 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Халх голын хөндийгөөр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө +27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй