Шууд Chart

ЗГ: 20 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто замын засвар, арчлалтын компанийг нэгтгэнэ

2023-06-07 15:26:56

Монгол Улсын Засгийн газар 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-д заасан төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчийн бодлого, шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулахаар боллоо.

Авто зам засвар арчлалтын компаниудыг нэгтгэсэн нэгдсэн компанийн 34 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж, олон нийтийн шууд хяналтад оруулснаар удирдлагын зардал их хэмжээгээр буурах, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэн тогтвортой ажиллуулах, техник тоног төхөөрөмж, машин механизмын болон үйл ажиллагааны хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл бололцоо бүрдэнэ.


ЗГ: 20 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто замын засвар, арчлалтын компанийг нэгтгэнэ  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-07 16:16
Tor oroltsson buhen dampuurch bdgig bid hangalttai uzej irlee zam barilgig zovhon uil ajillagaa yavuulah erhii ni olgood tsaashidin zasvar archilgaani asuudalig guitsetgegch ooroo hariutsah togtoltsoog bii bolgooch

Бидэнтэй нэгдээрэй