Шууд Chart

ХЗБХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ

2023-06-08 15:52:51

Улсын Их Хурын Хууль зүйн байнгын хороо 2023 оны зургаадугаар сарын 08-ны өдөр хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ.

Тогтоолын төсөлд, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай, Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тусгасан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарыг томилон ажиллуулахаар тогтоолын төсөлд төлөвлөсөн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гарсангүй. Иймд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


ХЗБХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй