Шууд Chart

Монгол Улсаас Йорданы Хашимитын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Э.Булган Итгэмжлэх жуух бичгээ барьжээ

2023-06-10 09:22:08

Монгол Улсаас Йорданы Хашимитын Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2023 оны зургаадугаар сарын 5-ны өдөр тус улсын Хаан Абдулла II бин Аль-Хусейнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Йорданы Хаан Абдулла II Бин Аль-Хусейн Элчин сайд Э.Булганыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Э.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Йордан Улсын Хаанд уламжилж, Йорданы Хааныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсныг нотолж, Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Йорданы Хаан Абдулла II Бин Аль-Хусейн Элчин сайд Э.Булганд Монгол Улсаас Йордан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилд орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, Элчин сайдын Монгол-Йорданы харилцааг хөгжүүлэх үйлсэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол Улс, Йорданы Хашимитын Хаант Улсын хооронд 1981 оны тавдугаар сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон. 


Монгол Улсаас Йорданы Хашимитын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Э.Булган Итгэмжлэх жуух бичгээ барьжээ  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй