Шууд Chart

Хотонт сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүллээ

2023-06-12 10:15:32

Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван улсын цолтны нэрэмжит “Удмын бахархал” Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харъяат,  “Сүлд” спорт хороо, “Хатант интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэлээ.

Дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Шижир Гоульд" ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хос шаргатан” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан нар шалгарлаа.

Долоод улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Дашдаваа, аймгийн начин Д.Төрбаяр нар үлдэв.  

Ийнхүү намрын нээлтээс хойших 104 дэх удаагийн барилдаан МБӨ-нд болж өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл бөхийн өргөө ашиглалтад орсон цагаас хойш хамгийн олон барилдаан болсон улирал байлаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Хотонт сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүллээ  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй