Шууд Chart

НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изиму Накамицу МУИС-д илтгэл тавив

2023-06-18 10:17:14

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургуульд судлаачид болоод оюутан залууст зориулан "Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд" сэдвээр илтгэл тавив.

Илтгэлд Монгол Улсын Их Сургуулийн 50 орчим оюутан, судлаачид оролцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу нь Улаанбаатар хотноо 2023 оны зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын наймдугаар бага хуралд оролцсон юм.


НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изиму Накамицу МУИС-д илтгэл тавив  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй