Шууд Chart

Батламж жуух бичиг хадгалуулав

2023-07-01 09:55:37

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэг, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколуудыг Монгол Улс соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг ОУИНБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Я.Ариунболд 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр ОУИНБ-д хадгалуулав. Батламж жуух бичиг хадгалуулах үйл ажиллагаанд ОУИНБ-ын Эрх зүйн газрын захирал Майкл Гилл байлцлаа.

Эдгээр протоколыг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ОУИНБ-ын Ассамблейн 39 дэх удаагийн чуулганаар баталсан бөгөөд нийт 128 гишүүн улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Манай улс нэмэлт, өөрчлөлт оруулах протоколуудыг соёрхон баталсан 85 дахь улс болов.

Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэг, 56 дугаар зүйлд  оруулах нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор Зөвлөлийн гишүүний тоо 36- аас 40 болж, Агаарын навигацын комиссын гишүүний тоо 19-өөс 21 болж нэмэгдэнэ.


Батламж жуух бичиг хадгалуулав  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй