Шууд Chart

Махны үнэ тогтвортой байна

2014-08-08 11:44:51

Энэ сарын нэгдүгээр долоо хоногийн үнэ ханшийн мэдээллийг хүргэе. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6595 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7760 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай болон цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркет болон “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буюу 245 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины махыг “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

 “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Таван эрдэнэ” хүнсний захад задгайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөг, нэгдүгээр зэргийнх нь 1100 төгрөгийн үнэ ханштай байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний зах болон “Оргил” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол байцаа болон хятад бөөрөнхий сонгины үнэ тогтвортой байлаа. Харин монгол төмсний үнэ 9.5 хувиар буюу 125 төгрөг, лууван 5.2 хувиар буюу 110 төгрөгөөр тус тус буурч, манжингийн үнэ 3.1 хувиар буюу 55 төгрөгөөр өссөн байлаа.


Махны үнэ тогтвортой байна   
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй