
Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа Ази тивийн чөлөөт бөх, сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэлсэн. Тэмцээнд БНАСАУ, БНСУ, Иран, Йемен, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны таимрчид, үүний дотор чөлөөт бөхийн хөвгүүдийн төрөлд 80, охидын төрөлд 62, сонгомол барилдааны төрөлд 84, нийт 226 өсвөрийн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний үеэр чөлөөт бөхийн дасгалжуулагч, шүүгч, бөхийн зүтгэлтний хувьд эх орондоо болон дэлхий дахинд бөхийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан их хувь нэмэр, олон жилийн нөр их хөдөлмөрийг нь өндөр үнэлж Гавьяат дасгалжуулагч Басхүүг Азийн бөхийн холбооноос тусгай шагнал олгосныг Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Ким Чанг Кью гардууллаа. Эхний өдөр сонгомол барилдааны төрөлд манай 7 бөх дэвжээнд гарснаас 58 кг-ийн жинд Чойгожид хүрэл медаль хүртэж үзэгчдээ баярлууллаа. Учир нь гэвэл сонгомол барилдааны спорт манай оронд одоохондоо хөгжөөгүй байгаа ч сар гаруйхан хичээллэсэн хөвгүүд маань эх орныхоо дэвжээнд урамтай барилдаж эхний өдөр 5 бөх нь медалийн төлөө өрсөлдсөн нь тууштай хичээллэвэл манай бөхчүүд амжилт гаргаж болохыг харуулж байна. Эхний өдөр Казахстан, Киргизийн өсвөрийн бөхчүүд тус бүр хоёр, БНАСАУ, Иран, Узбекийн өсвөрийн бөхчүүд тус бүр нэг алтан медаль хүртээд байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэллээ | ||
Үзсэн: 1295 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.