Шууд Chart

Төлөвлөгөөт их засварын ажил 100% дуусчээ

2014-08-12 07:51:02

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанаар өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Тамгын газрын дарга Д.Баасанбат танилцууллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй мал аж ахуй эрхэлж буй үйл ажиллагааг таслан зогсоох зорилготойгоор Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран хяналт шалгалтыг явуулжээ.

Шалгалтад Нийслэлийн Засаг даргын А/451 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын 6.10 дахь хэсэгт “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумдаас мал, амьтан хаваржиж, зусах, намаржихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин дүүргийн ногоон бус болох 19 дүгээр хороо, Майхан толгой, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайтын зусланд айраг, цагаан идээ худалдан борлуулахаар  нүүж ирсэн 5 өрх хамрагдсан байна.

Мөн Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг гүйцэтгэгч ААН, байгууллагуудтай уулзан тулгарч буй бэрхшээл, ажлын үйл явц, чанарт Дэд бүтэц тохижилтын хэлтэс хяналт тавьж ажиллалаа.

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар “Энхтулга-Өргөө” ОНӨААТҮГ нь их засвараар 2 ажил, Урсгал засвараар 33 нэр төрлийн ажил хийх байснаас их засварын ажил 100% дуусаж,  урсгал засварын ажил 67%  хийгдсэн байна.


Төлөвлөгөөт их засварын ажил 100% дуусчээ  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй