Шууд Chart

Эрүүл мэндийн байгууллагад ажиллах олон нийтийн ажилтнуудыг бэлтгэж байна

2023-10-26 08:44:16

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх үндэсний сургагч багш бэлтгэх” сургалтыг энэ сарын 24-26-нд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2022 онд зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих нь” зөвлөлдөх уулзалтаар салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийг татан оролцуулах, олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх талаар олон санал гарсан.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/635 дугаар тушаал гарч олон нийтэд түшиглэсэн анхан шатны тусламж, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүргийг батлан улмаар олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэж ажиллуулахаар болсон билээ.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд учирч байгаа тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд олон нийтийг татан оролцуулсан бусад улс орны туршлага болон нийслэлийн Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж буй олон нийтийн эрүүл мэндийн ажилтны сайн туршлагыг улс орон даяар нэвтрүүлж эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулж эхлүүлэхэд энэхүү үйл ажиллагаа чиглэж байгаа юм.

Энэ хүрээнд олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг хийж буй бөгөөд сургалтаар бэлтгэсэн 15 багш олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг богино хугацаанд сургах үүрэг хүлээж байгаа юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн байгууллагад ажиллах олон нийтийн ажилтнуудыг бэлтгэж байна  
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Марал [127.0.0.xxx] 2023-10-26 11:14
Хаана яаж бүртгүүлэх вэ

Бидэнтэй нэгдээрэй