Шууд Chart

Дэлхийн зарим чинээлэг улсын хүүхдүүдийн дундах ядуурлын түвшин огцом өсчээ

2023-12-09 16:31:49

Дэлхийн зарим баян чинээлэг улсын хүүхдүүдийн дундах ядуурлын түвшин огцом өсчээ.

НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн танилцуулсан шинэ судалгаагаар 2014-2021 оны хооронд дэлхийн баян чинээлэг зарим улсын хүүхдүүдийн ядуурлын түвшин эрс өсчээ.

Энэ судалгаа нь Эдийн засгийн хамтын ажилллагаа, хөгжлийн байгууллага болон Европын холбооны орнуудын хүүхдүүдэд нөлөөлж байгаа ядуурлын талаарх хамгийн сүүлийн үеийн дүр зургийг гаргаж, хүүхэдтэй гэр бүлд зориулсан Засгийн газрын орлогыг дэмжих бодлогод дүн шинжилгээ хийсэн байна.

Үр дүнд нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс л гэхэд Колумб, Турк улсын өмнө бичигдэж, жагсаалтын бараг сүүлд оржээ.

Британиас гадна Испани, Люксембург зэрэг улсууд жагсаалтын доогуур бичигдсэнээр энэ удаагийн хүүхдийн ядуурлын тайлан нь "балмагдмаар" үр дүнтэй гарчээ.

Харин Польш, Словени зэрэг буурай орнууд хүүхдийн ядуурлыг арилгахад хамгийн сайн хүчин чармайлт гаргасан байна.

Үндсэндээ дэлхийн 40 улсад ядуурлын түвшин 2014-2021 оны хооронд ойролцоогоор найман хувиар буурсан боловч, 2021 онд үндэсний орлогын 60 хүрэхгүй хувийн орлоготой амьдарч байгаа өрхийн 69 сая гаруй хүүхэд байна.

Ядуурлын үр дагавар нь хүний амьдралын туршид үргэлжилдэг байна.

Ядуу орчинд өссөн хүүхдүүдэд сургууль төгсөх боломж бусдаасаа бага төдийгүй насанд хүрсэн хойноо ч бага цалин авдаг байна.

Зарим оронд ядуу газар мэндэлсэн хүн, чинээлэг нутагт төрсөн хүнээс 8-9 жилээр бага насалдаг гэж тайланд дурджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн зарим чинээлэг улсын хүүхдүүдийн дундах ядуурлын түвшин огцом өсчээ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй