Шууд Chart

Европын комисс тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл өргөн барив

2023-12-11 11:01:35

Пүрэв гарагт Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комиссоос тэжээвэр амьтны аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ шинэ хуулийн төсөлд тэжээвэр амьтан, тэр дундаа нохой муурыг худалдаалах, үрчлэх харилцааг хуулийн хүрээнд чангатгаж, хууль бус худалдаа, наймаа явагдахаас сэргийлэх, нохой муурыг гоёлын зориулалтаар сүүл, чихийг нь тайрахыг хориглох зэрэг арга хэмжээг тусгаж өгсөн байгаа юм. Түүнчлэн тэжээвэр амьтдыг хууль бусаар үржүүлж, худалдаалахад зохих ёсоор вакцинжуулдаггүй тул энэ нь тухайн амьтны болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, иймд хууль бусаар нохой, муур өсгөж үржүүлэх, худалдаалахыг хориглох хэрэгтэй гэж Комиссын зүгээс үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын комисс тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл өргөн барив  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-11 18:58
Нохой, Мууранд үржил хязгаарлах спей, заслага хийлгэдэггүй үржүүлж гудмаар нэг тарааж хаядаг хүмүүсийг торгоод байвал гудамны амьтан багасна хуулиндаа оруулсан юм уу?

Бидэнтэй нэгдээрэй