Шууд Chart

Леброн Жэймсийн ном худалдаанд гарна

2023-12-24 17:59:26

Сагсан бөмбөгийн спортын хамгийн агуу тамирчдын нэг, “Хаан” хэмээн нэрлэгддэг Леброн Жэймс бол спорт төдийгүй амьдралдаа ч хаан шиг байж чаддаг гайхалтай нэгэн билээ. 

NBA-ийн дөрвөн удаагийн аварга, улирлын тоглолтын дөрвөн удаагийн “Үнэ цэнтэй тоглогч”, шигшээ цувралын дөрвөн удаагийн “Үнэ цэнэтэй тоглогч”, Бүх оддын тоглолтод арван есөн  удаа сонгогдсон, олимпийн хошой аварга, бүх цаг үеийн онооны лидер тэрээр  гоц авьяастай тамирчин төдийгүй сайн аав, сайн хүү, сайн анд нөхөр, нийгмийн тулгамдсан асуудалд дуу хоолойгоо хүргэдэг нөлөөтэй нэгэн гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид мэдэх билээ.

Түүний амьдрал бүхэлдээ ширүүн тэмцэл бөгөөд оргүй хоосноос хүрч болох хамгийн дээд оргилдоо хүрсэн нэн сургамжтай түүхтэй юм.

Акронд төрж өссөн ганцаардмал хүү хэрхэн сагсан бөмбөгийн спортын агуу тамирчин, тэрбумтан болсон сэтгэл хөдөлгөм түүхийг Монголын спорт сонирхогчид эх хэлээрээ унших боломжтой болж байна.

Зохиолч Жефф Бенедиктийн бичсэн “Леброн” намтарчилсан номыг орчуулагч Л.Оюу-Од эх хэлнээ хөрвүүлэн спорт сонирхогчдодоо бэлэг барьж байна. Энэ сарын 30-наас худалдаанд гарахаар болж байна.

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Леброн Жэймсийн ном худалдаанд гарна   
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй