Шууд Chart

Мансуурсан иргэдийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ

2024-01-04 09:30:30

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны байрны гадна “Сэжиг бүхий хүмүүс байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шуурхай шалгахад 21-25 насны нэг эмэгтэй, гурван эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэснийг таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж заасан.
 
Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүргээ ухамсарлан, сэжигтэй хүн, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мансуурсан иргэдийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ  
Үзсэн: 2429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-04 14:02
Сурч боловсрох, ажил мэргэжил, амьдралаа тооцоолж сураагүй, хүмүүжлийн асуудалтай, эцэг эх нь үр хүүхдийнхээ хүмүүжилд төдийлэн анхаардаггүй,ухамсарын асуудалтай хүүхэд залуус мансууруулах бодист дондох нь их болжээ

Бидэнтэй нэгдээрэй