Шууд Chart

Хошууч генерал Б.Эрдэнэбат Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдов

2024-01-04 11:59:05

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хошууч генерал Б.Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар томилж буйгаа мэдээлэв.

Хошууч генерал Б.Эрдэнэбат нь Монгол Улсын Агаарын цэргийн штабын дарга (2020-2023), Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах офицер (2017-2018), Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн даргын (2014-2017) албыг тус тус хашиж байсан.

Түүнчлэн Ирак, Сьерра-Леон, Косово, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ болон Хойд Атлантын эвслийн байгууллагын энхийг сахиулах, энхийг дэмжих найман ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай. Тэрбээр НҮБ-ын Либери дэх Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА)-ны бүсийн командлагчаар (2010-2011), НҮБ-ын Өмнөд Судан дахь ЭСА-ны батальоны командлагчаар (2013-2014), НҮБ-ын Өмнөд Судан дахь ЭСА-ны Өмнөд секторын штабын даргаар (2018-2019), мөн ажиллагааны Жуба секторын командлагчаар (2021-2022) тус тус ажиллаж байсан.


Хошууч генерал Б.Эрдэнэбат Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдов  
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй