Шууд Chart

Халтиргаа, гулгаатай замд жолоо барихад анхаарах зүйлс

2024-01-10 12:13:44

Гулгаатай замд жолоо барихдаа техникийн бүрэн байдалд анхааран, автомашины хурдаа тохируулан явахаас гадна жолооч та дараах зүйлсийг анхаарна уу. 

Шил арчигч болон шил арчигчийн шингэнийг тогтмол шалгаж, шаардлагатай бол сольж байх шаардлагатай. Учир нь бороо болон цастай үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог.

Огцом тормослох, огцом жолооны хүрдээ мушгих болон огцом хааз өгөхгүй байх. Учир нь халтиргаа гулгаатай замд огцом хааз өгөх, огцом жолооны хүрдээ мушгих, огцом тормослох нь халтиргаа гулгаа үүсгэх үндэс болдог.

Халтиргаа гулгаа ихтэй замд болж өгвөл хүнд араагаар явах, ингэснээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Өгсүүр замд автомашины хурдыг нэгэн жигд барин явах, хүч алдуулсан тохиолдолд автомашин хий эргэх гулгах зэрэг эрсдэлүүд үүсдэг.

Эргэлт болон тойрог хийхдээ хурдаа хасах, ингэснээр эргэлт болон тойрог хийхдээ эгнээнээсээ халихгүйгээр эргэлтийг хийх боломжтой.

Гулгаатай замаар уруудахдаа тормосыг аль болох бага багаар гишгэж зууруулах байдлаар буух шаардлагатай бөгөөд энэ үед хурдны хайрцагны арааг аль болох хүнд араанд шилжүүлэх шаардлагатай.

Тээврийн хэрэгсэл халтирч гулгасан тохиолдолд гулгасан талруу жолооны хүрдийг эргүүлж автомашины тэнцвэрийг олох шаардлагатай.

Тээврийн хэрэгслийн хоорондын зайг барьж явах, хоорондын зай барьж явснаар учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Дугуйн даралт норм стандартын дагуу хийлэгдсэн байх, хэт сул эсвэл хэт чанга байж болохгүй.

Автомашины хүндийн жинг тэнцүү хувиарлах, тэнцүү хувиарлаагүй тохиолдолд бөгсөө хаях, руль булаах зэрэг асуудлууд үүсдэг тул сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцоно уу. 

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


Халтиргаа, гулгаатай замд жолоо барихад анхаарах зүйлс   
Үзсэн: 2330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-10 13:26
ер машин хөдөлгөөд явж байгаа болгон жолооч биш үнэмлэхтэй болгон ч жолооч биш зөвхөн цагдаад үзүүлэх машин барьж болох эрх юм би залуудаа жолооч нартай ажилдаа байлаа машин барина гэтэл нэг олон жил жолоо мушгисан настай жолооч миний хүү битгий хамаагүй машин унаж бай машин барих чинь 7 нь мэдрэхүйгээрээ мэдэрч байж унадаг юм чи бол зөвхөн машин хөдөлгөх төдий жолооч юм ер нь жолооч хүн рефлекс сууж байж арай гайгүй болдог юм машиныхаа дугуйны аль хэсгээр чулуу дайрав гадна талаар уу дотор талаар уу гэдгийг бөгс чинь аяндаа мэдэрдэг юм чи одоохондоо бараг чулуу дайрсанаа мэдэхгүй байгаадаа гээд шоолж байсан би 30 гаран жил жолоо мушгиж байж л хагас дутуу рефлекс сууж сандарсан үед арга хэмжээ авахдаа болж б.а залуудаа руль мушгих араа солих тооцож гишгэх төдий чинь чамайг сандарсан үед нэмэр болохгүйг анхаарч явах хэрэгтээ шүү

Бидэнтэй нэгдээрэй