
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнд энэ сарын 9-ний өдөр 12 вагон буюу 807.34 тн аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгалаа.
Өмнө нь тус уул, уурхайн тэсэлгээний материал болох аммонийн нитратыг “МЕРА” ХХК нь ОХУ-аас импортлон Хонхор өртөө хүртэл тээвэрлэж, вагоноос автомашинд шилжүүлэн ачиж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн ордын дэргэд байрлах үйлдвэр, агуулахын цогцолбор руу 617 км авто замаар 2-3 хоног тээвэрлэдэг байсан.
Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Тавантолгой" өртөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хонхор өртөөнөөс Зүүнбаян өртөө, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Цогтцэций өртөө хүртэл төмөр замаар түргэн шуурхай, найдвартайгаар тээвэрлэж, буулгалтыг амжилттай гүйцэтгэлээ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.
“Тавантолгой” өртөөнд аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгав | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.