Шууд Chart

"Дуу" төслийн хүрээнд зорилтот реалити шоу хийж байна

2024-01-18 17:45:23

"Дуу" төсөл нь орчин цагийн урлагийн монгол дуу хөгжмийн урын санг баяжуулах, сэргээх, уран бүтээлчийг мэргэшүүлэх, монгол дуу хөгжмийг олон улсад сурталчлан таниулах, бичлэгийн эрхийг хамгаалах зорилготой зорилтот контент юм.

Төслийн хүрээнд 10 анги бүхий зорилтот реалити шоу видео контент хийгдэх юм. Энэхүү видео контентод урлагийн салбарт 20-иос дээш жил ажилласан 10 мэргэжлийн коучоор ахлуулсан 10 багийн уран бүтээлчид 10 төрөл жанрын 20 дуун уран бүтээлийг мэргэжлийн түвшинд хэрхэн бүтээж байгааг харуулах болно.

Видео контент: Зорилтот реалити шоу

Цуврал: 11 дугаар

Цацагдах телевиз: Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз болон бусад телевизүүд

Үргэлжлэх хугацаа: 70 минут

Цацагдах хугацаа: 2024 он 01 сарын 01-нээс

Давтамж: 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр

Оролцогсод: Үндсэн коуч 10

Зочин коуч 27

Дуучин, хамтлаг 26

Хөгжмийн зохиолч 20

Яруу найрагч 20

Мэргэжлийн дуу бичлэгийн студи 12  

Нийтэлсэн: Yндэсний телевиз

"Дуу" төслийн хүрээнд зорилтот реалити шоу хийж байна  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй