Шууд Chart

Мексикт оюутнууд халдлагад өртсөнийг эсэргүүцсэн хүмүүс Ерөнхийлөгчийн ордны хаалгыг цөмлөжээ

2024-03-07 16:21:55

2014 онд 40 гаруй оютун сураггүй болсныг эсэргүүцсэн мексикчүүд Ерөнхийлөгчийн ордон руу дайрч, хаалгыг нь цөмлөжээ.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө дотоодын телевизээрээ энэ тухай мэдээлжээ.

Эсэргүүцэгчид цагаан өнгийн ачааны машинаар хаалгыг дайрсан байна. Цагдаа нар цугласан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч ашиглажээ.

Улмаар лхагва гарагийн өглөө нөхцөл байдал намжиж, хууль хүчнийхэн ордныг хамгаалалтад авсан ч, 100 гаруй хүн Мексикийн Ерөнхийлөгчийн ордны гадна буудаллажээ.

Хаалга эвдэлсэн зарим хүн баривчлагдсан байна.

Үймээн, эмх замбараагүй байдлын талаарх асуултад тус улсын Ерөнхийлөгч Лопес Обрадор эсэргүүцлийн жагсаалыг дарах бодолгүй байгаагаа хэлээд “Тус улсад болсон дуулиантай хэрэг явдлын үеэр сураггүй алга болсон оюутнуудын хэргийг Засгийн газар үргэлжлүүлэн мөрдөн шалгах болно” гэжээ.

2014 оны есдүгээр сарын 26-ны шөнө Мексикийн Герреро мужийн Игуала хотын эрэгтэйчүүдийн коллежийн оюутнууд халдлагад өртөж, тэдний зарим нь хэргийн газарт нас барж, зарим нь сураггүй болсон байна.

Урьдчилсан дүгнэлтээр “Авлигажсан цагдаа нар орон нутгийн хар тамхины бүлэгтэй хамтран 43 оюутныг хулгайлсан, дараа нь гэмт бүлэглэлийнхэн тэднийг хөнөөж, цогцсыг нь шатаасан” гэж Мексикийн Засгийн газар үзээд байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Мексикт оюутнууд халдлагад өртсөнийг эсэргүүцсэн хүмүүс Ерөнхийлөгчийн ордны хаалгыг цөмлөжээ  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй