Шууд Chart

АНУ Газад тусламж илгээх түр боомт байгуулна

2024-03-09 15:32:04

Газын зурваст тусламж хүргэхийн тулд энэ нутагт түр боомт байгуулна гэж АНУ-ын Засгийн газрын удирдах албаны хүн мэдэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын армид хандан, өдөр бүр тусламж үзүүлдэг хэдэн зуун ачааны машины тээвэрлэх хүчин чадлыг хангах усан онгоцны зогсоол бүхий боомт барих үүрэг даалгавар өгчээ. 

Мөн аюулгүй байдлыг хангахын тулд Израил НҮБ болон хүмүүнлэгийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана гээд “АНУ-ын цэргийн алба хаагчид хөлөг онгоцны зогсоол суурилуулахаар эрэг дээр гарахгүй” гэж эх сурвалж мэдээлжээ. 

Израил "Хамас"-ын мөргөлдөөн үргэлжилж буйтай холбоотойгоор тусламжийн машинууд Газын зөвхөн өмнөд бүсийн хоёр цэгээр нэвтрэх боломжтой байна.

Үүнээс улбаалсан хүнс, бусад шаардлагатай зүйлсийн хомсдолыг нөхөхийн тулд Америкийн талаас онгоцоор хүнс буулгаж эхэлжээ.

Пүрэв гарагт тус улсын агаарын хүчин Иорданы армитай хамтран Газын хойд хэсэгт хоол хүнс шүхрээр буулгасан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Газад тусламж илгээх түр боомт байгуулна  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй