Шууд Chart

БНХАУ далай тэнгис, сансар, кибер орон зайн салбаруудад стратегийн чадавхыг сайжруулна

2024-03-09 16:12:02

Хятадын дарга Ши Жиньпин далай тэнгис, сансар, кибер орон зайн салбаруудад стратегийн чадавхыг сайжруулахыг үүрэг болгожээ. 

Тодруулбал, далайн бэлэн байдал, сансар, кибер орон зай гэх мэт шинээр гарч ирж байгаа салбаруудад стратегийн чадавхыг бэхжүүлэхийг армидаа үүрэг болгожээ.

Тэрбээр пүрэв гарагт Бээжин хотноо үргэлжилсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын үеэр болсон цэрэг, цагдаагийн уулзалтад оролцохдоо ингэж хэлсэн байна.

Ши Жиньпин "Шинээр гарч ирж буй салбаруудад стратегийн чадавхыг иж бүрэн сайжруулахын тулд шинэчлэлийг ахиулах, инновацийг дэмжихийг уриалаад, тэнгисийн цэргийн бэлэн байдал, далайн эрх ашгийг хамгаалах, далайн эдийн засгийг хөгжүүлэх хүчин чармайлт гаргахыг хүссэн” гэж "Си Си" ТВ мэдээлсэн байна.

Мөн үндэсний интернет сүлжээг баттай хамгаалах кибер аюулгүй байдлын систем байгуулахыг уриалсан гэжээ.

Хятадын Засгийн газар тус улсын Ардын чөлөөлөх армийн зуун жилийн ой тохиох 2027 он хүртэл цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд хиймэл оюун ухаан болон бусад шинэ технологийг нэвтрүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ далай тэнгис, сансар, кибер орон зайн салбаруудад стратегийн чадавхыг сайжруулна   
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй