Шууд Chart

Олаф Шольц: Европын улсууд Оросын царцаасан хөрөнгийг Украиныг зэвсэглэхэд ашиглана

2024-03-16 18:34:28

Европын улсууд Оросын талын царцаагдсан хөрөнгийг Украиныг зэвсэглэхэд ашиглана гэж Германы канцлер Олаф Шольц Франц болон Польшийн тэргүүнүүдтэй уулзсаныхаа дараа хэлжээ.

Баасан гарагт Берлинд болсон уулзалтын дараах хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Шольц болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн Ерөнхий сайд Доналд Туск нар Украинд дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгээ дахин илэрхийлсэн байна.

“Гурван улсын тэргүүн Украинд нийлүүлэхийн тулд зэвсэг нэмж худалдаж авах, тус улс дахь түншүүдтэйгээ хамтран ажиллах замаар цэргийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Бид Европт царцаасан Оросын хөрөнгийг Украинд зэвсэг худалдан авах санхүүгийн дэмжлэг болгон ашиглана” гэж хэлсэн байна.

Германы канцлерийг ингэж мэдэгдэхээс өмнө Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон дер Ляйн “Европын Холбоо Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд тусламж үзүүлэх зорилгоор цэргийн техник хамтран худалдаж авахад ашиглах асуудлыг авч хэлэлцэнэ” гэж хоёрдугаар сард мэдэгдсэн юм.

Европын Комисс ирэх өдрүүдэд тодорхой санал оруулах төлөвтэй байна гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ.

Гэвч Унгар зэрэг Европын Холбооны зарим гишүүн орон энэ санааг үгүйсгэж байгаагаа илэрхийлсэн гэж Брюссель дэх дипломатууд мэдээлж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Олаф Шольц: Европын улсууд Оросын царцаасан хөрөнгийг Украиныг зэвсэглэхэд ашиглана  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй