Шууд Chart

Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа зарлажээ

2024-03-23 14:50:50

Британийн хаан 3-р Чарльз болон Диана гүнж нарын ууган хүү, Кембрижийн гүн Уилльямын гэргий, Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа зарлажээ.

Түүний энэ тухай хэлсэн дүрс бичлэгийг Баасан гарагт хааны гэр бүлээс нийтэлсэн байна.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Лондоны эмнэлэгт хэвлийн хөндийн мэс засалд орох үед нь түүнийг хорт хавдаргүй гэж дүгнэж байсныг ярьсан байна.

Гэвч хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар байсан нь илэрсэн гэжээ.

Кейт Миддлтон хавдрын үе шат, биеийн байдал нь дээрдэж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ эмчилгээ хийж буй багийнхан нь урьдчилан сэргийлэх курс хими эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн гээд уг эмчилгээний эхний шатанд явж байгаагаа хэлжээ.

Тэрбээр “Өдөр бүр оюун санаа, бие махбод, сэтгэлийнхээ хүчээр өөрийг нь эдгэхэд туслах зүйлүүдэд анхаарал хандуулан сайжирч, улам хүчтэй болж байгаа” гэж яриагаа үргэлжүүлсэн байна.

Түүнчлэн эмчилгээгээ дуусгах хүртэл гэр бүлд нь цаг хугацаа, орон зай, хувийн нууц хэрэгтэй байна гээд "Энэ өвчинтэй ямар ч хэлбэрээр нүүр тулсан хүн бүр итгэл, найдвараа бүү алдаарай. Та ганцаараа биш" хэмээн хорт хавдартай хүмүүст урам зориг өгчээ. 

Өдгөө 42 настай тэрбээр энэ оны нэгдүгээр сард мэс засалд орсноосоо хойш олон нийтийн албан ёсны арга хэмжээнд харагдаагүй юм.

Тэрбээр гэр бүлээрээ авахуулсан нэг бус зурганд засвар хийсэн гэж олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан билээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа зарлажээ  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй