Шууд Chart

ОХУ: Зэвсэгтэй этгээдүүд гал нээснээс 60 гаруй хүн амь үрэгдэж, 140 гаруй хүн шархаджээ

2024-03-23 15:49:02

Москва хотын зах дахь "Крокус Сити Хол" хэмээх соёл урлагийн төвд Баасан гарагт өөрсдийгөө өнгөлөн далдалсан зэвсэгтэй этгээдүүд гал нээснээс 60 гаруй хүн амь үрэгдэж, 140 гаруй хүн шархаджээ.

Оросын албаны хүмүүсийн мэдээлснээр, 60 гаруй хүний амь үрэгдэж, 145 хүн шархадсан нь тогтоогдоод байна.

Тэдний жарынх нь биеийн байдал ноцтой байна гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ. Гэрчүүд болсон явдлыг нэрээ нууцлан ярьж байна.

2004 оноос хойших хамгийн том аллага гэгдэж буй энэ хэргийг тус улс "цуст террорист" халдлага гээд халдлагад калашников буу зэргийг ашигласан болохыг гэрэл зургаар үзүүлжээ.

"Исламын улс" бүлэг энэхүү халдлагын хариуцлагыг хүлээсэн гэж уг зэвсэгт бүлгийн мэдлийн "Амак" агентлаг "Телеграмм" сүлжээнд бичсэн байна.

Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдлага үйлдсэн гэх хоёр хүний цагаан өнгийн машинтай зургийг нийтэлжээ.

Тус улсын нисэх буудал, тээврийн төвүүд, нийслэл даяар аюулгүй байдлын хяналт чангарсан байна.

Гэвч халдлага үйлдэгчид хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. Учир нь халдлагын үеэр концертын төвд гал гарч, гал сөнөөгчид унтраах гэж ажиллах зуурт шуурхай албаныхан дээврийн хэсэг нь нурсан уг төвөөс хүмүүсийг гаргах шаардлагатай болжээ.

Харин "Исламын улс" бүлэг, гишүүд нь Москва хотын захад довтолж, олон зуун хүнийг цааш нь харуулж, шархдуулсан гээд тэд бааз руугаа аюулгүй ухрахаас өмнө тухайн газарт их хэмжээний сүйрэл учруулсан гэж  мэдэгдсэн байна.

Америкийн талаас ч мөн энэ халдлагад исламын зэвсэгт бүлэг буруутай гэж батлан мэдээлсэн байна.

Тус улсын Москва дахь Элчин сайдын яам Кремлиэс 20 орчим км-ын зайтай болсон энэ халдлагын талаар хоёр долоо хоногийн өмнө анхааруулж байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ: Зэвсэгтэй этгээдүүд гал нээснээс 60 гаруй хүн амь үрэгдэж, 140 гаруй хүн шархаджээ  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-23 19:21
Америк яагаад халдлагыг урьдчилаад мэдэж байсан бэ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-23 16:46
what your name

Бидэнтэй нэгдээрэй