Шууд Chart

Израилын арми 2 албан тушаалтнаа халжээ

2024-04-06 15:04:52

АНУ-д төвтэй олон улсын тусламжийн байгууллагын ажилтнуудыг хөнөөсөн гэж Израилын арми 2 албан тушаалтнаа халжээ.

Израилын арми тус улсын цэргийн хоёр албан тушаалтныг халж, бусад командлагч нарт сануулга өгчээ.

Тэднийг АНУ-д төвтэй олон улсын байгууллагын тусламжийн 7 ажилтны аминд хүрсэн агаарын цохилтод буруутгасан байна.

Болсон явдлыг шалгаж дуусаад тус улсын арми Баасан гарагт мэдэгдэл гаргажээ.

Албаны төлөөлөгчийн хэлснээр Израилын цэрэг армийн удирдлагууд энэ хэргийг “Урьдчилан сэргийлж болох ноцтой алдаа” гэж үзсэн байна.

Гэхдээ “Уг цохилтыг өгсөн цэргүүд "ХАМАС" бүлгийг онилсон, Ворлд Централ Кичен байгууллагын машин дээрх лого шөнийн цагаар харагдаагүй тул таних боломжгүй байсан” гэж төлөөлөгч нь тайлбарласан байна.

Харин байгууллагын зүгээс Израилын талын агаарын цохилтоос үүдэлтэй уг хэрэгт хөндлөнгийн шалгалт оруулахыг шаардаж байна.

Ингэхдээ НҮБ-ын тусламжийн ажилтнууд олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчихийг зогсоохын тулд хөшүүргээ ашиглахыг Баасан гарагт Аюулгүйн зөвлөлд уриалсан бол, НҮБ дахь Оросын суурин төлөөлөгч Васелий Небензя “Хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүртэх боломжоор хангах хүсэлгүй байна" гэж Израилын талыг шүүмжилсэн байна.

"Израилын зүгээс энгийн иргэдэд учруулсан хор хөнөөлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авахаас АНУ-ын бодлого тодорхойлогдоно” гэж Америкийн төлөөлөгч Жон Келли хэлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Израилын арми 2 албан тушаалтнаа халжээ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй